“Скай трейдинг” ХХК-ийн гишүүнчлэлийн картын журам

  1. Нийтлэг үндэслэл
    • Энэхүү журам нь “Скай трэйдинг” ХХК, түүний салбар дэлгүүрийн хүрээнд борлуулалтын үед картын (цаашид “гишүүнчлэлийн карт” гэнэ) үйлчилгээтэй холбогдон гарах харилцааг зохицуулна.
    • “Гишүүнчлэлийн карт”-ын зорилго нь худалдан авагчдыг урамшуулах замаар тэднийг өөртөө татах, байнгын үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхэд оршино.
    • Дэлгүүрийн мэдээллийн ажилтан, зохион байгуулагч болон кассчины ажлын байр нь дээр худалдан авагчдад зориулсан картын тухай танилцуулга /брошур/, картын талаарх мэдээллийн самбарыг байрлуулж, ил тод сурталчилж байна.
    • Дэлгүүрийн мэдээллийн хэсгийг байнга “Гишүүнчлэлийн картын анкет”-ийн маягт, шинэ болон дахин олголтын карт, картын бүртгэлийн компьютер, картын программ хангамж, карт уншигч төхөөрөмж, зэрэг материал, техник хэрэгслээр бүрэн хангасан байна.
  2. Картын үүрэг, төрөл, загвар
    • Гишүүнчлэлийн карт нь “Энгийн карт”, “Мөнгөн карт”, “Алтан карт” гэсэн 3 төрлийн байна.
    • Гишүүнчлэлийн энгийн карт нь худалдан авалтын үнийн дүнгээс оноо хуримтлуулах ба 10,000 төгрөгийн худалдан авалтад 1 оноо картанд орно.
    • Гишүүнчлэлийн мөнгөн карт нь үнийн дүнгээс шууд 3 /гурван/ %-ийн хямдрал үзүүлнэ давхар 10,000 төгрөгийн худалдан авалтад 1оноо цуглуулж хямдралын хувиа нэмэгдүүлэх боломжтой юм.
    • Гишүүнчлэлийн алтан карт нь үнийн дүнгээс шууд 5 /таван/ %-ийн хямдрал үзүүлнэ давхар 10,000 төгрөгийн худалдан авалтад 1оноо цуглуулж урамшууллын тусгай хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
    • Карт нь 85 х 54 мм стандартын хэмжээний, пластик материалаар хийгдсэн, соронзон тууз, товгор дугаартай байна.
  3. Гишүүнчлэлийн картыг шинээр олгох
    • Гигүүнчлэлийн картыг 16 нас хүрсэн хүн бүр үнэгүй эзэмших эрхтэй ба карт иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг дэлгүүрийн мэдээллийн ажилтанд өгч картны анкетыг үнэн зөв бөгөөд бүрэн гүйцэд бөглөн авна.
    • Мэдээллийн ажилтан хэрэглэгчийн мэдээллийг компьютерт үнэн зөв, бүрэн гүйцэд оруулж, дугаар бүхий картыг үйлчлүүлэгчид олгоно.
    • Жил бүрийн карт анх уншигдсан өдөр, төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдэд худалдан авалт хийвэл 5 оноо автоматаар бэлэг болон нэмэгдэж орно.
    • Гишүүнчлэлийн Энгийн карт шинээр эзэмших
    • Гишүүнчлэлийн энгийн картыг 3.1 – д заасны дагуу эзэмшинэ.
      • Гишүүнчлэлийн Мөнгөн карт шинээр эзэмших
    • Энгийн картанд хуримтлагдсан оноо 150 хүрсэн тохиолдолд картыг Мэдээллийн ажилтанд хүлээлгэн өгч анкет бөглөн 3%- ийн хямдралын Мөнгөн картыг шинээр эзэмшинэ
    • Худалдан авагчийн анхны худалдан авалтын үнийн дүн нь 1,0 –  2,0 сая төгрөгийн хооронд бол тооцооны хуудсыг үндэслэн 3%- ийн хямдралын Мөнгөн картыг шууд олгоно.
      • Гишүүнчлэлийн Алтан карт шинээр эзэмших
    • Мөнгөн картанд хуримтлагдсан оноо 100 хүрсэн тохиолдолд картыг Мэдээллийн ажилтанд хүлээлгэн өгч анкет бөглөн         5%- ийн хямдралын Алтан картыг шинээр эзэмшинэ.
    • Худалдан авагчийн анхны худалдан авалтын үнийн дүн нь 2,0 сая төгрөгөөс дээш бол тооцооны хуудсыг үндэслэн 5%- ийн хямдралын Алтан картыг шууд олгоно
  1. Хөнгөлөлтийн картын хүчинтэй хугацаа, нөхөж олгох
    • Гишүүнчлэлийн карт нь олгосон өдрөөс хойш хүчинтэй байна.
    • Гишүүнчлэлийн картын хувь нэмэгдэхэд хуучин ашиглаж байсан карт хүчингүй болно.
    • Картны соронзон тууз гэмтэж уншигдахгүй болсон, хугалсан, гээгдүүлсэн тохиолдолд дэлгүүрийн мэдээллийн ажилтанд өөрийн биеэр ирж мэдэгдэн дахин олголтын анкет бөглөн шинээр дахин олголтын карт авах ба хуучин карт хүчингүй болно.
    • Мэдээллийн ажилтан энэхүү анкет, үнэмлэхийн мэдээллийг Скай программийн мэдээлэлтэй тулган эзэмшигч нь мөн эсэхийг шалгаж тогтооно.
    • Хүсэлт гаргагч карт эзэмшигч мөн болох нь тогтоогдвол гээгдүүлсэн картыг хүчингүй болгож, хуучин гишүүний дугаарын сүүлийн оронг 02, 03… гэх дарааллаар өөрчлөн бүртгэж  дахин хэвлэж картыг олгоно.
    • Дахин олголтын Алтан, Мөнгөн, Энгийн картны төлбөр 5,000 /таван мянган/ төгрөг байна.
  1. Картаар үйлчлэх, бүртгэл, төлбөр
    • Кассчин гишүүнчлэлийн карттай эсэхийг тооцооны үнийн дүнг хэлэхээс өмнө заавал асууж картыг уншуулан оноо хуримтлуулах болон хөнгөлөлтийг тооцно. Хэрэв картгүй бол гишүүнчлэлийн карт авахыг санал болгоно.
    • Үнийн хямдрал зарласан болон урамшуулалтай, бөөний үнээр худалдаалагдаж буй бараанд картын хөнгөлөлт үйлчлэхгүй. Зөвхөн оноо нэмэгдэнэ. Үнийн хямдрал 5%-иас дээш байна.
    • Кассын тооцооны хуудсанд барааны хөнгөлсөн үнэ, тухайн худалдан авалтанд бодогдсон оноо, нийт хуримтлагдсан оноо, хөнгөлсөн хувь болон үнийн дүн, хөнгөлөлтийн дараах дүн зэргийг хэвлэсэн байна.
    • Алт, мөнгөн карттай хэрэглэгч “Тусгай худалдаа” –аар худалдаа хийсэн тохиолдолд мэдээллийн ажилтан тооцооны хуудсыг үндэслэн үнийн дүнд тохирох оноог картанд нэмэн сар бүр тайланг Маркетингийн менежерт гаргаж өгнө.
    • Компанийн ажилтнуудад карттай холбоотой дараахь үйлдэл хийхийг хориглоно:
      • картын дугаарыг посс машинд гараар оруулах
      • гишүүнчлэлийн картгүй худалдан авагчийн худалдан авалтыг өөр хүний гишүүнчлэлийн картанд бүртгэж оноо бодох, хөнгөлөлт үзүүлэх, ингэхийг худалдан авагчид санал болгох
      • карт дахь мэдээллийг гуравдагч этгээдэд өгөх
  1. Карттай хэрэглэгчийг урамшуулах
    • Шаардлагатай тохиолдолд карт эзэмшигчдэд зориулж тусгай хөтөлбөр зохион байгуулна.
    • Дэлгүүрийн зарим барааг зөвхөн карт эзэмшигчдэд зориулж тусгай хямдралтай үнээр худалдах арга хэмжээг зохион байгуулна.
    • Карт эзэмшигчдийн хуримтлагдсан оноогоор нь азын сугалаа явуулах, бэлэг өгөх, шагнаж урамшуулах зэрэг урамшууллууд явагдана.
  1. Карт эзэмшигчийн барааны буцаалт
    • Худалдаж авсан бараагаа мөрдөгдөж буй журмын дагуу буцааж байгаа бол тухайн бараа болон гишүүнчлэлийн карт хамт байгаа тохиолдолд буцаалтыг хийнэ.
    • Карт эзэмшигчийн картанд нь хуримтлагдсан онооноос буцаасан барааны үнийн дүнд тооцогдох оноог хасч тооцно.
  1. Гишүүнчлэлийн карт шууд олгох
    • Сар бүр компанийн жинхэлсэн ажилтанд хүний нөөцийн албаны хүсэлтийн дагуу мөнгөн картыг шууд олгоно.
    • Зөвшөөрлийн хуудсын дагуу Маркетингийн албаны судалгааны ажил болон тэмдэглэлт баярын өдрүүдээр Алтан болон Мөнгөн картыг шууд  олгож болно.
    • Зөвшөөрлийн хуудсын дагуу хувь хүн болон албан байгууллагуудад Алтан болон Мөнгөн картыг шууд олгож болно.
    • Алтай холдингийн охин компаний ажилчдад зөвшөөрлийн хуудсын дагуу Алтан болон Мөнгөн карт олгож болно.
    • Зөвшөөрлийн хуудсыг Маркетингийн албаны дарга болон Гүйцэтгэх захирлаар баталгаажуулсан байна.
  2. Картын тайлан тооцоо, хяналт
    • Мэдээллийн ажилтан гишүүний карт шинээр болон дахин олголтын сарын тайланг дараа сарын 3-ны дотор маркетингийн албаны дарга болон менежерт тайлагнана.
    • Маркетингийн менежер, мэдээллийн ажилтан, зохион байгуулагч нар картын үйлчилгээнд байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг яаралтай арилгаж, авсан арга хэмжээгээ маркетингийн албаны даргад тухай бүр танилцуулна.
    • Дахин олголтын картын төлбөрийг Алтан, Мөнгөн, Энгийнээр тодотгон тухайн өдөртөө СЭЗХ-ийн кассанд тушаана.
    • 1 дэх заалтыг биелүүлээгүй кассчин болон бусад албан тушаалтныг илрүүлж буй ажилтан, үйлчлүүлэгч нь зохион байгуулагч болон мэдээллийн ажилтанд мэдэгдэж тухайн алдаа дутагдлыг засч сайжруулах тал дээр анхаарч ажиллана.
  1. Журмыг дагаж мөрдөх
    • Журмыг Скай Трэйдинг ХХК-ын нийт ажилтнууд болон түрээс, шимтгэлийн тасгийн ажилтнууд дагаж мөрдөнө.
    • Журмыг гишүүнчлэлийн карт шинээр авах хүсэлтэй үйлчлүүлэгч болон карт эзэмшигчид дагаж мөрдөнө.
    • Журмыг 2015 оны-р 01 сарын  01-ны өдрөөс дагаж мөрдөнө.